Skip to content
Search jobs inside your AI agent. Claude, ChatGPT, Claude Code, Codex, Gemini, Cursor and Grok
Connect

SCC LLC

NewBe an early applicant

Хүний нөөцийн менежер

Posted

Description

Ажлын байр: Хүний нөөцийн менежер
Байгууллага: Дотоодын Групп Компани
Байршил: Улаанбаатар, Монгол


Гүйцэтгэх үндсэн үүрэг:


- Группийн хүний нөөцийн нэгдсэн бодлого, дүрэм, журам, төлөвлөлтийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх;
- Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, хүний нөөцийн процессыг тасралтгүй сайжруулах;
- Хүний нөөцийн төлөвлөлт, тайлан, судалгаа, мэдээллийг боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Хүний нөөцийн мэдээллийн сан, HRIS болон SharePoint зэрэг системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн гол үзүүлэлтийн тайлан гаргах;
- Хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу шаардлага хангасан чадварлаг ажилтнаар байгууллагыг хангах, сонгон шалгаруулалтын шилдэг туршлагыг нэвтрүүлэх;
- Сургалт, хөгжил, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, залгамж халаа бэлтгэх хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах;
- Хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрийн бэлтгэлийг хангах;
- Охин компаниудын хүний нөөцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж, мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Байгууллагын соёл, ажилтны оролцоо, сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга хэмжээ санаачлан хэрэгжүүлэх;
- AI болон автоматжуулалтын хэрэгслийг ашиглан хүний нөөцийн үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:


- Хүний нөөцийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарт хүний нөөцийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
- Бизнесийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, тайлан боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
- Хүний нөөцийн бодлого, дүрэм, журам боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай;Хөдөлмөрийн эрх зүйн талаар гүнзгий мэдлэг, туршлагатай;
- Хүний нөөцийн мэдээллийн сан, HRIS, SharePoint болон AI, автоматжуулалтын хэрэгсэл ашиглаж байсан туршлагатай;
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Microsoft Office, ялангуяа Excel, Word, PowerPoint болон ERP систем дээр ажиллах чадвартай;
- Багаар ажиллах, уялдаа холбоог хангах, зохион байгуулах, манлайлах ур чадвартай;
- Удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжихүйц мэдээлэл, тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Харилцааны болон илтгэх, найруулан бичих ур чадвартай;
- Бие даан ажиллах, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй;
- Зөв, эерэг хандлагатай, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн арга барилтай.

Давуу тал болох:


- Хүний нөөцийн олон улсын мэргэжлийн гэрчилгээтэй (SHRM, CIPD гэх мэт);
- Охин компани бүхий групп, холдинг бүтэцтэй байгууллагад ажиллаж байсан туршлагатай.


Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн мэдээллийг udval@scc.mn хаягт илгээх юм уу, 9973-6353 дугаар луу залган дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Skills

Apply

See also